Монголын Хүний Нөөцийн Институт нь:2005 онд үүсгэн байгуулагдсан, Монголын хүний нөөцийн салбарын хөгжил, мэргэжлийн стандарт, байгууллагын хүний нөөцийн удирдлагын чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн салбарын анхдагч мэргэжлийн мэргэшсэн байгууллага юм.
Бид байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийн мэргэжилтэн болон удирдах ажилтны чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, ахисан түвшний сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын мэдлэг, туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулах чиглэлээр ажилладаг.
Цогц шийдэл
Бид судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ, чадавхжуулах сургалт, ахисан түвшний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн дэмжлэг, олон улсын мэдлэг, туршлагын нутагшуулалтыг нэгтгэсэн цогц шийдлээр байгууллагуудтай хамтран ажилладаг.
Туршлага ба хүрээлэл
Өнөөдөр MHRI нь 1,500 гаруй гишүүн байгууллага, 7,000 гаруй мэргэшсэн төгсөгчийг холбосон мэргэжлийн сүлжээ, хүрээллийг бүрдүүлж, Монголын олон салбарын тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бидний хэтийн зорилго
Монголын онцлогт нийцсэн, олон улсын түвшний хүний нөөцийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлж, байгууллагын тогтвортой өсөлт, ажиллах хүчний бүтээмж, хүний хөгжилд бодит хувь нэмэр оруулах.
Бид хөдөлмөрийн зах зээл болон хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагыг тогтмол судалж, байгууллагын бодит хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ, төслийн шийдлийг тасралтгүй хөгжүүлнэ. Мөн олон улсын хамтын ажиллагаа, жишиг судалгаа, мэдлэг солилцоонд тулгуурлан Монголын нөхцөлд тохирсон хүний нөөцийн удирдлагын загварыг төлөвшүүлэхийг зорьж байна.
MHRI (Mongolian Human Resources Institute)-ийн үндсэн зарчимMHRI нь орчин үеийн мэдлэг, хүн төвтэй хандлага, нотолгоонд суурилсан шийдэл, олон улсын өнцгийг хослуулан байгууллагын хөгжилд бодит үнэ цэн бүтээдэг.M — MODERN | ОРЧИН ҮЕИЙН
MHRI нь хөдөлмөрийн зах зээл болон хүний нөөцийн удирдлагад гарч буй өөрчлөлт, шинэ чиг хандлагыг судалж, Монголын байгууллагуудад бодитоор нутагшуул, хэрэгжихүйц мэдлэг, аргачлал, шийдэл болгон хүргэдэг.
Бид хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан хүний нөөцийн удирдлага, ажиллах хүчний стратегийн төлөвлөлт зэрэг орчин үеийн хандлагыг байгууллагын бодит хэрэгцээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн боловсруулж, практикт хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
H — HUMAN-CENTRED | ХҮН ТӨВТЭЙ
MHRI нь хүн бүрийн тасралтгүй хөгжил байгууллагын тогтвортой өсөлт, амжилтын үндэс гэж үздэг. Тиймээс бид сургалт, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаагаа хүний нөөцийн мэргэжилтэн, удирдах ажилтан, ажилтан бүрийн бодит хэрэгцээ, үүрэг хариуцлага, хөгжлийн түвшинд нийцүүлэн боловсруулдаг.
Бид хүн бүрт хэрэгжихүйц мэдлэг, мэргэшил, хөгжлийн боломж, мэргэжлийн дэмжлэгийг хүргэж, хувь хүний хөгжил болон байгууллагын үр дүнг уялдуулахыг зорьдог.
R — RESEARCH-BASED | СУДАЛГАА, НОТОЛГООНД СУУРИЛСАН
MHRI-ийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ нь баталгаатай эх сурвалж, өгөгдөл, олон улсын стандарт, байгууллагын бодит кейс, практик туршлагад тулгуурладаг.
Бид ерөнхий, нэг хэвийн зөвлөмжөөр хязгаарлагдахгүй. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодит нөхцөл байдлыг шинжилж, түүнд нийцсэн, үндэслэлтэй, хэрэгжихүйц шийдлийг боловсруулан санал болгодог.
I — INTERNATIONAL | ОЛОН УЛСЫН
MHRI нь Монголын хүний нөөцийн мэргэжилтэнүүд болон байгууллагуудыг дэлхийн хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага, олон улсын экспертүүд, тэргүүлэх байгууллагуудын туршлага болон олон улсын жишиг судалгааны боломжтой холбодог.
Бид дэлхийн шилдэг аргачлал, туршлагыг Монголын хөдөлмөрийн зах зээл, хууль эрх зүйн орчин, байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн судалж, хэрэгжихүйц мэдлэг, аргачлал, шийдэл болгон хүргэдэг.